ЭМЯ: Дархан, Сэлэнгэд бүртгэгдээгүй, нийслэлд 2 тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.11.15-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Дархан, Сэлэнгэд бүртгэгдээгүй, нийслэлд 2 тохиолдол бүртгэгдэв

ЭМЯ: Дархан, Сэлэнгэд бүртгэгдээгүй, нийслэлд 2 тохиолдол бүртгэгдэв

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.15) мэдээллээ хийлээ.


2020 оны арваннэгдүгээр сарын 14-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс вирус илэрлээ. Тодруулбал, нийслэлд COVID-19-ийн халдвараар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 50 хүний хоёроос нь давтан шинжилгээгээр вирус илэрч, тус голомтоос батлагдсан тохиолдол ес боллоо. Тандалт судалгаа үргэлжилж буй. Хоёрдогч хавьтагч 1125 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн Дархан-Уул аймагт 157 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй бөгөөд Сэлэнгэ аймагт нийт ойрын хавьтад 170 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 428 болж, үүнээс 328 хүн нь эдгэрчээ. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Ажиглалтад 16 хүн, гэрийн ажиглалтад зургаан хүн байна. Нутаг буцсан таван хүн байна.

ХӨСҮТ-ийн клиникт COVID-19-ийн батлагдсан тохиолдол 95 хүн байна. Эдгээрээс биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 20, хөнгөн 73 хүн байна. Нийтдээ ХӨСҮТ-д 163 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Аравдугаар сарын 26-нд Будапештын онгоцоор ирсэн 93 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 48 хүний давтан шинжилгээ
  •  Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 16 эмч, ажилтан
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 61 хүний давтан
  • Увс аймагт тусгаарлагдсан 14 хүн
  • ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28 хүн
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 27 сорьцод шинжилгээ
  • Сайн дураар шинжилгээнд хамруулсан 21 хүний шинжилгээнээс COVID-19-ын халдвар илрээгүй.

“ӨЧИГДРИЙН БАЙДЛААР 909 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭГ АВЧ, 750 ХҮНИЙ СОРЬЦОД ВИРУС ИЛРЭЭГҮЙ”

ЭМЯны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Монгол Улсын хувьд COVID-19-ийн батлагдсан тохиолдол 428 болсон. Нийслэл хот, Сэлэнгэ аймагт өвчлөл багц хэлбэрээр бүртгэгдсэн. Нийслэл хотод батлагдсан тохиолдлуудын хавьтлыг оношлог 11 түргэвчилсэн оношлогооны цэгийг ажиллуулж байна. Эдгээр цэгт өчигдрийн байдлаар 909 хүний шинжилгээг авч, одоогийн байдлаар 750 хүний сорьцод вирус илрээгүй. Бусад сорьцын хариу оройн 17.00 цагт гарч, мэдээлнэ. Нийт 119 тоот утсанд 1359 хүн холбогдож, зөвлөгөө авсан. Нийслэл хотод бүртгэгдсэн хавьтлуудын гэр оронд ЗӨСҮТ-ийн найман баг ажиллаж, эцсийн халдваргүйтгэлийг хийсэн.

“ХАВЬТАЛ БОЛСОН 215 ИРГЭНИЙГ ГУРВАН ЦЭГТ ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙРАНД ШИЛЖҮҮЛСЭН”

 Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

-Сүүлийн хоёр өдрийн байдлаар тусгаарлах байрнаас 259 иргэн гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүс 14 хоногийн дэглэм барихаар гарын үсэг зурж баталгаажуулж байна. Өчигдрийн байдлаар гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг Шуурхай штабаас хаягийн дагуу хүргэж өгсөн. Энэ мөчөөс эхлэн гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавьж ажиллаж байна.

Шуурхай штаб хоногт дундажаар 1300 гаруй дуудлага хүлээн авдаг. Санал хүсэлт, гомдлыг тухай бүрт шийдвэрлэж, хариу өгч байгаа. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны ажилд Шуурхай штабаас удирдлага зохицуулалтаар хангаж, машин техник дайчлан ажиллаж байна. ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу хавьтал болсон 215 иргэнийг нийслэлийн гурван цэгт тусгаарлан ажиглах байранд шилжүүлж ажилласан. Тусгаарлан ажиглах байрны тоог гарган, ажиллаж байна. Хөдөлгөөний хязгаарлалтад 229 онцгой байдлын албан хаагч, дотоодын цэргийн 2628, мэргэжлийн хяналтын 308, олон нийтийн 100 цагдаа, нийтдээ 5167 албан хаагч, 263 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Saturday, November 14, 2020

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж