Азербайжанчуудыг ирэхээс өмнө армениуд орон гэрээ шатаацгаажээ

Хуучирсан мэдээ: 2020.11.15-нд нийтлэгдсэн

Азербайжанчуудыг ирэхээс өмнө армениуд орон гэрээ шатаацгаажээ

Азербайжанчуудыг ирэхээс өмнө армениуд орон гэрээ шатаацгаажээ

ОХУ-ын зуучлалаар байгуулсан энхийн гэрээний хүрээнд арменичууд голлон амьдардаг Уулын Карабахын зарим хэсгийг өнөөдөр /2020.11.14/ Азербайжаны талд  шилжүүлж өгөхөөр болсон билээ. Шилжүүлэх ажиллагаа цаашид дүүрэг дүүргээр үргэлжлэх юм.

Харин энэ бүс нутагт амьдардаг арменичууд азербайжанчууд нутагт нь ирж, гэр оронг нь ашиглахаас өмнө өөрсдийн орон гэрээ шатааж эхэлжээ.

Уулын Карабахын Калбажар дүүргийн оршин суугчид Армени руу нүүхээсээ өмнө амжиж, амьдарч байсан орон гэрээ шатаасан байна. Энэ дүүрэг олон жилийн турш Арменийн салан тусгаарлагчдын хяналтад байсан юм. Калбажар дүүргийн Чаректар тосгонд нийт 16 байшинг галдан шатаажээ.

Энхийн гэрээний дагуу ОХУ-ын энхийг сахиулагчид өнгөрөгч долоо хоногт Уулын Карабахт ирж, Армени улстай холбох гол замуудыг хамгаалалтад авчээ. ОХУ-ын зүгээс шилжүүлж өгсөн газар нутаг дахь загалмайн шашны сүм хийд, шүтээнүүдийг хөндөхгүй байхыг Азербайжаны талд сануулсан байна. Харин Азербайжаны тал сүм хийдүүдийг хөндөхгүй гэсэн амлалт өгчээ.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж