"Номин Сүлжээ Дэлгүүр"-ийн бүх салбарууд нь онцгой байдлын хатуу хөл хорионы үед ард иргэдийг “Хүнсээр хангах” хариуцлагатай чиг үүргийн дагуу барааны татан авалт, түгээлт, тасралтгүй байдлыг бүрэн хангаж үйл ажиллагаагаа хэвийн явуулж, шаргуу ажиллаж байна.
Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн нэг, 100% үндэсний хөрөнгө оруулалттай Номин Холдинг ХХК-ийн "Номин Сүлжээ Дэлгүүр"-ийн хот, хөдөө орон нутгийн бүх салбарууд нь энэ цаг үед тулгараад буй цар тахлын онцгой нөхцөл байдлын хатуу хөл хорионы үед ард иргэдээ “Хүнсээр хангах” хариуцлагатай чиг үүргийн дагуу УОК-оос өгсөн заавар зөвлөмжийг хатуу чанд баримтлан, Номин Холдинг ХХК-ийн захирлуудын шуурхай удирдлагын багийн заавар, чиг үүрги йн дагуу барааны татан авалт, түгээлт, тасралтгүй байдлыг бүрэн хангаж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. УОК, ЭМЯ-аас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн, хэрэглэгч үйлчлүүлэгчдийг аюулгүй орчинд худалдан авалт хийх боломжоор ханган ажиллаж, үнийн хөөрөгдөл, хүнсний зохиомол хомсдол үүсгэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж онц байдлын үед онцгой чиг үүргээ хариуцлагатайгаар биелүүлж шаргуу ажилласаар байна.
Холбоотой мэдээ