Covid-19: АНУ ирэх сард 20 сая хүнийг вакцинжуулна | News.MN

Covid-19: АНУ ирэх сард 20 сая хүнийг вакцинжуулна

COVID-19

Covid-19: АНУ ирэх сард 20 сая хүнийг вакцинжуулна

Covid-19: АНУ ирэх сард 20 сая хүнийг вакцинжуулна

АНУ-ын Засгийн газар өчигдөр /2020.11.14/ ирэх арванхоёрдугаар сард нийт 20 сая хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөснөө мэдэгджээ. Үүнээс хойш сар бүр 25-30 сая хүнийг вакцинжуулах гэнэ. АНУ-ын Эм, хүнсний агентлаг ойрын үед нэгээс хоёр вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгох гэнэ. Ингэж байж дээрх төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, дээр дурдсан тооны хүмүүсийг вакцинжуулж чадах юм байна.

АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээж буй covid-19 халдварын эсрэг вакцины сүүлчийн шатны туршилт 90 гаруй хувийн үр дүнтэй болсныг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд зарласан билээ. “Pfizer” компани энэ сарын сүүлээр АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа бол АНУ-ын өөр нэг эм үйлдвэрлэгч “Moderna” компани вакциныхаа сүүлчийн шатны туршилтын үр дүнг ойрын өдрүүдэд зарлах гэж байна.

Засгийн газар эдгээр вакцинуудад зөвшөөрөл олговол 24 цагийн дотор вакцинжуулж эхлэхэд бэлэн байгааг “Operation Warp Speed” хөтөлбөрийн удирдлагууд мэдээлжээ. Мөн “AstraZeneca”, “Johnson & Johnson” зэрэг компаниудын вакцин ирэх хавар гэхэд амжилттай болж, Засгийн газрын зөвшөөрөл авна гэж найдаж байгаагаа “Operation Warp Speed” хөтөлбөрийнхөн илэрхийлсэн байна.  

Эх сурвалж: Politico, SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2020-11-15 103.26.193.185

fadhist putler anhdagch boloh geed buteegui, harin baruuniihan nom jurmiinh ni daguu buh turshiltaa hiigeed batalgaatai vaccine buteeleee, amerik aguu

Avatar

Зочин 2020-11-15 103.229.122.88

Америкийн вакцин нь ОУ эрүүл мэндийн байгууллллагын чанарын гэрчилгээ байхгуй, өөрсдөө дур мэдэн иргэдээ вакцинжуулах гэж байгаа нь нэг ёсны том туршилт болох аж. Ямар их эрсдэл вэ… Ямар ч хамаагүзй үнэ цэнээр анхдагч болох гэж яарвал даарна .

Avatar

Ovgon 2020-11-15 103.26.193.185

sh aa sh aa, buh shatnii turshiltaa duusgaad zovshoorol avch bgaa, harin tanai mulguu orosuud chin dongoj anhnii turshiltaa hiisen vacciniig zarlaj nudnii bulai bolood, ergeed turshiltand shilhuulsen, odoo hurtel uildverlej ehleegui bna kkk, deerees ni yag uildverleh bolohoor tehnologiin baaz baihgui omnod so-oor ireh jilees uildverluuleheer geree hiisen kkk. Tanai oros ch nudnii bulai bolh yumaa

Avatar

Зочин 2020-11-15 58.109.221.157

Orosiig yaraad baina gesen Amerik bas ih hurdan baigaa yum bish uu CHanartai l bol bayar hurgehees yahav

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж