
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байранд долдугаар сарын 2-ны шөнийн 02.00 цагт мансууруулах бодис хэрэглэсэн Г гэдэг эрэгтэй саатуулагдсан бөгөөд сэжигтний халааснаас гялгар уутанд савласан нунтаг цагаан бодис илрүүлсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайн үед цагдаагийн ажилтнууд Гаалийн ерөнхий газрын төв лабораторид тэрхүү бодисыг шинжилгээнд өгсөн юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн байранд хар тамхи хэрэглэж байсан таван эрэгтэйг тус дүүргийн цагдаагийн ажилтнууд баривчилжээ. Одоогоор сэжигтэн таван залууд эрүүгийн хэрэг үүсгэн, Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн шалгаж байна. Дашрамд дурьдахад, дээрх этгээдүүдийг иргэдийн мэдээллийн дагуу хууль хяналтынхан саатуулсан юм байна.