УОК-ын шийдвэрээр гэрийн 14 хоногийн дэглэмийг өчигдөр /2020.11.14/-өөс эхлүүлээд байна. Гэрийн ажиглалтад байгаа иргэдийг хэрхэн хянаж буй талаар УОК-ын Шуурхай штабын мэдээлснээр ажиглалтад байх иргэдийн гэрийн хаяг, утасны дугаарыг бүртгэлжүүлжээ. Өмнө нь гэрийн ажиглалтад гарч буй иргэд гэрийн хаяг, утасны дугаараа худал буруу ташаа мэдээлэх тохиолдол гарч байсан билээ.
Тус штабын дарга Б.Ууганбаяр хэлэхдээ “Гэрийн ажиглалтад байх шаардлагатай тандалт судалгааг Халдварт өвчин судлалын төвөөс зохион байгуулна” гэлээ. Иймд өнөөдрөөс 21 хоногийн тусгаарлалтаас гарах иргэд өөрсдийгөө 14 хоногт гэртээ ажиглах юм. Үүнд, тухайн сум, дүүргийн хорооны хэсгийн ажилтан болон цагдаа хяналт тавих юм. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 14 хоногийн дэглэмийг өмнө нь иргэдийн шаардлагаар цуцалсан байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-11-15 192.82.72.38
Ajlaa meddeg ersdliig meddeg mergejliin ajiltan irgen shaardlaa geed deglemiig boliulahgui shte. Teneg l baihgui yu, harin ch ter humuusiig tuhain uyed ni tsagdaad medegdej ontsgoi nohtsold ajillaj baigaa ajiltnii ajild saad bolson ard tumnii eruul mended zanal uchruulah uildel hiisen gesen zuil angiar barivchluulah ni yasii? 2 dahi davlagaa ehellee gesen orchuulgiig toti shig davtaad baisan oorsdoo helj baigaa yumnuudaa oilgoj ajil deeree tusgaj hariutslagaa ulam changatgaj ni yasii?
Зочин 2020-11-15 66.181.185.91
14 хоногийн дэглэмийг цуцалсан нь цар тахал дотооддоо алдах гол нөхцөл боллоо шүү дээ!!! "Иргэдийн шаардлагаар цуцалсан" гэжээ? Төр иргэдээ хамгаалах үүрэг хүлээсэн субъект учраас иргэдээс асууж шальчиганаад байлгүй өөрөө мэдээд л ажлаа явуулдах ёстой!! Эцэст нь хариуцлагаа иргэд рүү түлхэх гээд байгаа юм уу???
Tsx 2020-11-15 202.9.40.152
Say- n tohioldoloos harahad gantshan gertee garsan hun geltgui Gert bgaa humuus ch tusgaarlaltiin baidaltai bh heregtei l um bna
Энх 2020-11-15 122.201.24.46
Гэрийн дэглэмд байгаа улсууд тусгаарлалтын дэглэмийг үнэхээр сайн сахиж байгаа юу, үгүй юү гэдэг дээр маш сайн хяналт тавьж, зөрчил гаргасан бол хатуу шийтгэх хэрэгтэй. Ухамсар дорой, тэвчээр султай хүн олон байгаа шүү. Гэрийнхэн нь ч гэсэн гадуур чөлөөтэй яваад байх нь зөв үү?