Өнөөдөр /2020.11.14/ албаны машинууд хоорондоо мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Хүүхдийн ордны баруун хойд талын уулзварт дуут дохиот түргэн тусламжийн болон хамгаалалтын автомашинууд хоорондоо мөргөлдсөн осол 14:30 цагийн орчимд гарсан байна. Золоор түргэний машинд өвчтөн зорчоогүй байсан тул хүн бэртэж гэмтээгүй аж. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр одоогоор дээрх ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
УОК-ын шийдвэрээр хөл хорионы хатуу дэглэм тогтоож, автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд буй. Харин зөвхөн хүндэтгэх шалтгаантай болон зайлшгүй ажиллах шаардлагатай албаны тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцож байгаа юм. Хэдийгээр замын хөдөлгөөний ачаалал буурсан ч зайлшгүй шаардлагаар хөдөлгөөнд оролцож буй иргэд хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчих зэрэг зөрчил гарч байгаа аж. Иймд зөрчил гаргасан жолооч нарт хариуцлагат тооцож буйг Тээврийн цагдаагийн албаныхан мэдээлэв.
Холбоотой мэдээ