Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газраас хүнсний хангамжийн талаар өнөөдөр /2020.11.14/ мэдээлэв. Тус газрын дарга Б.Баянбатын хэлснээр одоогоор хүнсний хангамж хангалттай байгаа аж. Тэрбээр “Хөл хорионы хатуу дэглэм тогтоосон үед иргэд хүнсээ нөөцлөх нь ажиглагдаж байна. Сүүлийн өдрүүдэд иргэдийн худалдан авалт ихэссэн. Хүнсний нөөц, хангамжинд иргэд санаа зоволтгүй тайван байж болно” гэлээ.
Албаны хүмүүс хүнсний хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай байгаа тул олон нийт тайван байх хэрэгтэй гэх тайлбарыг өгч буй. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд иргэдийн худалдан авалт эрс нэмэгдсэн байна. Ялангуяа, мах болон гурилан бүтээгдэхүүн, савласан усыг иргэд хамгийн их худалдан авсан байна. Тодруулбал, өнгөрсөн хоногт /2020.11.13/ Улаанбаатарт 24 цагийн байдлаар нийт 3137 дэлгүүр, 68 хүнсний төв захуудаар 134 тонн мах болон гурил 1132 тонн, гурилан бүтээгдэхүүн 584.5 тонн, төрөл бүрийн будаа 176.4 тонн, хуурай сүү 189.7 тонн, өндөг 409.9 тонн, ургамлын тос 58.9 тонн, төмс 244, хүнсний ногоо 200 тонн, элсэн чихэр 36.4, савласан ус 504.4 тонн тус тус борлуулсан байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-11-14 64.119.20.254
Энэ хаягаа цэг таслалын алдаатай бичээд л байх уу?Боловсрол муутай сэтгүүлч нэртэй толгой муутнуудаа
Зочин 2020-11-14 64.119.20.154
huraagaad bai orkuud huvia bodogsod
Зочин 2020-11-14 66.181.161.20
ковидод хэрэгтэй хүнс гэвэл чацаргана нэрс аньс арвайн гурил нимбэг ногоон цай алим шар будаа сүү
Зочин 2020-11-14 202.55.188.106
Оркуудаа гэж…өөрсдөө л болж байвал болоо гэсэн ийм хог шаар болчих гэж…