“Хааны Эрэлд-2016&#34-ын бэлтгэл ажил эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.06-нд нийтлэгдсэн

“Хааны Эрэлд-2016&#34-ын бэлтгэл ажил эхэлжээ

"Хааны Эрэлд" олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага энэ жил уламжлал ёсоор Монгол Улсад болно. Олон улсын сургалт дадлагын салаа, хээрийн сургуулийн хичээлийн цэгүүдэд сургагч багшаар ажиллах бүрэлдэхүүнийг бэлтгэх сургагч багшийн дамжаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хичээллэж эхэллээ. Уг сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний 33, гадаадын 11 орны буюу Австрали, Сингапур, Малайз, Филиппин, Бангладеш, Шинэ Зеланд, АНУ, Индонези, Непал, Канад, Япон зэрэг орны 26 цэргийн алба хаагч хамрагдаж байна. Хичээлийг дэлхийн энхийн ажиллагааны санаачилга хөтөлбөрийн мэргэжилтэн багш нар Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нартай хамтран зохион байгуулж буй аж.

Сургагч багш нарыг урьдчилан бэлтгэснээр ирэх тавдугаар сард явагдах салаадын хээрийг сургуулийг амжилттай зохион байгуулж, хичээлийг үр дүнтэй явуулах ач холбогдолтой юм. Дашрамд сонирхуулахад, ирэх тавдугаар сард болох "Хааны эрэлд-2016" олон энхийг дэмжих ажиллагааны сургуульд таван тивийн 47 улс орны цэргийн алба хаагчид оролцоно.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж