3, 8-аар төгссөн дугаартай бол татвараа төлнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

3, 8-аар төгссөн дугаартай бол татвараа төлнө

Хуучирсан мэдээ: 2016.03.06-нд нийтлэгдсэн

3, 8-аар төгссөн дугаартай бол татвараа төлнө

Тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуй нэгж иргэн та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 2016 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс тавдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх ёстой.

Хэрэв таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь:

1 болон 6 дугаараар төгссөн бол 1-р сард,
2 болон 7 дугаараар төгссөн бол 2-р сард,
3 болон 8 дугаараар төгссөн бол 3-р сард,
4 болон 9 дугаараар төгссөн бол 4-р сард,
5 болон 0 дугаараар төгссөн бол 5-р сард тус, тус албан татвар, төлбөрөө төлнө.

Харин 3-р сарын 1-ны өдрөөс эхлэн 1,2,6,7 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Харин энэ сард 3 болон 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийн жолооч нар татвараа төлөх үүрэгтэй юм.

Д.ЭРДЭНЭ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zoshin 2016-03-06 202.179.26.9

5sariin1 dee tolson baiwal zvgeer um bishvv

zoshin 2016-03-06 202.179.26.9

zamiin honhorhoi tsasaa gvitsed tsewerleed daraa n mongoo awaash

Зочин 2016-03-06 202.170.94.90

xaana xaanaa xetsyy bn l daa, zaaval teden sar gexgui on garsan l bol ertxen tatvaraa tulsun n dr shyy dee...

g 2016-03-06 103.229.120.153

Жолоочийн хариуцлагын албан татвар гээч дээрмээ больсон уу

Зочин 2016-03-06 103.229.121.230

ингэж дарамтлаж татвараар зовоодогоо болиоч ээ, дэндүү юм

Зочин 2016-03-06 103.57.95.112

Хм, мэдээгүй, анзаараагүй явтал байдал хэцүүдсэн байна шүү. Хаана, яаж татвар төлдөг билээ? Хурдан хэлээрэй. Аль болох хурдан, явдал чирэгдэл багатай арга юу байна.

Зочин 2016-03-06 103.229.122.194

Татварын хуулинд 5 сарын 1 ээс өмнө татвара төлөх л гэсэн заалт бий тэгэхээр татвар төлөөгүйн төлөө хязгаарлах торгох ямар нэгэн хуулийн заалт байхгүй л баймаар юм.