Галт зэвсгийг нөхөн тоолж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.06-нд нийтлэгдсэн

Галт зэвсгийг нөхөн тоолж байна

Галт зэвсэг нөхөн тоолох арга хэмжээ энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын хэмжээнд галт зэвсгийн бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх зорилгоор "Зэвсэг-2015" нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч оны 12 дугаар сард зохион байгуулагдсан. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 13989 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас 11785 ширхэг галт зэвсэг буюу 84.2 хувь нь тоологджээ. Харин 2204 ширхэг буюу 15.8 хувь нь тооллогод хамрагдаагүй байна.

Иймээс тооллогод хамрагдаагүй 2204 галт зэвсгийг нөхөн тоолох арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 19-өөс эхлэн 21 хоногийн хугацаанд явуулахаар болжээ.

 Иймд гал зэвсгээ тооллогод хамруулаагүй иргэдийг харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн хэлтэст хандаж, галт зэвсгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж