Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэлийг өгөөд буй. Энэ дагуу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулж, хүнсний нөөц бүрдүүлэх, тасалдуулахгүй байх арга хэмжээ авч эхэлжээ. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон үед махны нийлүүлэлтийг тогтворжуулах чиглэлээр арга хэмжээ авч байна. Тодруулбал, нийслэлийнхний махны хэрэгцээнд зориулж 2020-2021 оны өвөл, хаврын 20 мянган тонн мах бэлдэж, худалдан борлуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 13 аж ахуй нэгж 4073 тонн нөөцийн мах хадгалж байна. УОК-ын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул маргаашнаас /2020.11.15/ эхлэн нийслэлийн зургаан дүүргийн 15 байршилд 200 хүртэлх тонн мах худалдан борлуулахаар болсныг Хүнсний бэлэн байдлыг хангах шуурхай штабаас мэдээллээ. Ингэхдээ хонины махыг гулуузаар нь худалдах юм байна.
НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАХ 15 БАЙРШИЛ
- Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Скай их дэлгүүрийн гадна талбай
- Баянзүрх дүүргийн аравдугаар хороо Амгалан захын гадна талбай
- Баянзүрх дүүргийн наймдугаар хороо “Тэнгэр” худалдааны төв,
- Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын талбай,
- Баянгол дүүргийн хоёрдугаар хороо KFC сүлжээ рестораны баруун талд
- Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн гаднах талбай,
- Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай
- Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил,
- Сүхбаатар дүүргийн нутаг Хангай хотхон,
- Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлх худалдааны төв,
- Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороолол,
- С 14 дүгээр хороо Цамбагаравын урд талбай,
- СХД Нэгдүгээр хороо Толгойтын Гүнгэрваа худалдааны төв,
- Хан-Уул дүүргийн Лавай худалдааны төвийн гадна талбай
- Хан-Уул дүүргийн нутаг Буянт-Ухаа-2 хорооллын гадна талбайд тус тус үхэр хонины мах борлуулах юм байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер, ЗАА-ны дарга Т.Гантөмөр “Нөөцийн мах бэлтгэсэн аж ахуй нэгжүүд бэлтгэлээ хангах шаардлагатай. Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор 15 байршилд нөөцийн мах худалдана” гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ