Улс даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор УОК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үүрэг болгосны дагуу Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн автобуснуудыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Нийтийн тээврийн автобуснуудыг үйлчилгээнд гарахаас өмнө ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, хүн хоорондын зайг бариулах тусгай тэмдэглэгээг автобусны суудлууд дээр тавилаа. Нэг автобусанд 10-12 хүн л сууж зорчих бөгөөд, хүн хоорондын зайг барьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөж байгаа эсэхэд Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон хяналтын ажилчид хяналт тавин ажиллах юм.
Нийтийн тээврийн автобусны дүүргэлтийг ийн сийрүүлж байгаатай холбоотойгоор автобус хоорондын зайг ойртуулсан бөгөөд, нэг чиглэлийн автобус 3-5 минутын зайтай иргэдэд үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Б.Эрдэнэболд хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ