АНУ-д вакцин хадгалах хөргүүр худалдан авах өрсөлдөөн эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

АНУ-д вакцин хадгалах хөргүүр худалдан авах өрсөлдөөн эхэлжээ

АНУ-д вакцин хадгалах хөргүүр худалдан авах өрсөлдөөн эхэлжээ

Covid-19 халдварын эсрэг 90 хувийн үр дүнтэй вакцины туршилт амжилттай үргэлжилж байгаа тухай мэдээлснээс хойш АНУ-ын муж улсуудын хооронд шинэ өрсөлдөөн бий болжээ. Энэ нь вакцин хадгалах тусгай зориулалтын хөргүүрийг худалдан авч, “саалийн саваа” бэлдэх өрсөлдөөн юм. Турк гаралтай Германы эрдэмтдийн бүтээсэн вакциныг АНУ-ын “Pfizer” эмийн үйлдвэрт үйлдвэрлэхээр  бэлтгэж, туршилтын гуравдугаар шатандаа явж байна. Covid-19 халдварын эсрэг вакциныг Цельсийн -70 хэмд хөлдөөн хадгалах шаардлагатай тул бусад өвчний вакцинаас эрс ялгаатай. Олонх өвчний вакциныг Цельсийн -2-8 хэмд хадгалах зориулалттай байдаг.

“Pfizer” –ийн үйлдвэрлэх вакциныг хадгалах тусгай зориулалтын хөргүүрийн үнэ 5-15 мянган ам.долларт хэлбэлзэх тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. АНУ-ын Калифорни, Рөүд Айланд, Нью-Мескико зэрэг 20 гаруй муж улсуудад тусгай зориулалтын хөргүүрийн хүрэлцээ хангалтгүй байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж