“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-ийг тусгаарлалтын зориулалтаар ашиглана

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-ийг тусгаарлалтын зориулалтаар ашиглана

“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-ийг тусгаарлалтын зориулалтаар ашиглана
Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ковид-19-н үед эрүүл мэндийн байгууллагууд нөөц орууд бэлтгэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлуудаа сүүлийн гурван сар хангасан билээ. Энэ хүрээнд шинээр ашиглалтад орж буй “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлгийг ковидын үед тусгаарлалтын зориулалтаар ашиглахаар болсон. Тиймээс шаардлагатай засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хуваарийн дагуу ажлууд жигдрээд байна. Тус эмнэлэгт 300-500 орыг бэлтгэн тусгаарлалтын байранд байгаа иргэдээ шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлэх юм.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн, ЭМХТ-ийн дарга Н.Нарантуяа болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллан, үлдсэн тохижилтын ажлыг түргэвчлэхийг хариуцсан гүйцэтгэгч байгууллага болон мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.

Эрүүл мэндийн сайдын үүрэг болгосны дагуу өнгөрсөн хугацаанд “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлэгт энгийн 450, эрчимт эмчилгээний 50, нийт 500 орыг бэлтгэж, агааржуулалтын систем болон гал тогооны засварыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор бүрэн дуусгах үүрэг өглөө.

Одоо тус эмнэлэгт Ковидын үед нэн шаардлагатай болох хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг барих ажлыг эхлүүлж, энэ ажлыг энэ оны арванхоёрдугаар сарын 05-ны дотор дуусгах үүрэг өглөө. Ингэснээр бид хүчилтөрөгчийн хараат байдалд оролгүй өөрсдөө бүрэн хангах боломжтой болж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ГССҮТ, УНТЭ-үүдэд, аймгуудаас Өвөрхангай, Завхан, Өмнөговь, Ховдын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд тус тус барьж, ашиглалтад оруулаад байна. Удахгүй ХӨСҮТ болон үлдсэн аймгуудад хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр барих ажил хийгдэж дуусна. Ковидын эмчилгээний үед эмнэлгүүд хүчилтөрөгчөөр бүрэн хангагдаж, өндөр зардалтай баллоноор татан авалт хийдэг байсан асуудал нь шийдэгдэж байгаа юм.






Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж