Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд тусална

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд тусална

Гадаадын иргэдтэй гэрлэж буй манай улсын охид эмэгтэйчүүдийн 65-70 хувь нь Өмнөд Солонгосын иргэдтэй гэрлэж байгаа тухай албан ёсны тоог “Хүйсийн тэгш эрхийн төв”-өөс гаргасан байна. Эдгээр охид ,эмэгтэйчүүд хэлний бэрхшээл болон нутаг орны зан заншил зэргээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалт, хүний наймааны золиос болох тохиодол цөөнгүй гардаг байна. Тиймээс уг байгууллагаас албан ёсоор БНСУ-ын иргэдтэй гэрлэх гэж буй эмэгтэйчүүдэд өнгөрсөн жилээс эхлэн сургалт явуулж байгаа аж. Одоогоор 415 эмэгтэй  уг сургалтад хамрагдаад байгаа гэнэ. Мөн тус улсад амьдарч буй бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдэд болон ямар нэгэн асуудалтай тулгарсан хүмүүс 7011-1112 тоот утсанд холбогдож, “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн ажилтнуудаас зөвлөгөө, тусламж авах боломжтой ажээ.

Н.Түвшин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж