Хятадын Сангийн яамнаас Хайнань арлын эдийн засгийн шинэчлэлтэд зориулан 6.5 тэрбум юань буюу ойролцоогоор 970 сая ам.долларыг төсөвлөжээ. Хятадын Засгийн газраас Хайнань арлын эдийн засгийн шинэчлэлт болон нээлттэй бодлогыг хөгжүүлэх хүрээнд ирэх 2021 онд 6.5 тэрбум юанийг зарцуулна хэмээн тус улсын Сангийн яамнаас мэдээлжээ. Энэхүү төсөв нь Хайнань арлын тээвэр ложистикийг хөгжүүлэх, агаарын чанарыг сайжруулах, хурдны зам барих, хүн ардын амьдралын түвшнийг сайжруулах болон бусад дэд бүтэц, нийгмийн төслүүдэд зарцуулагдах аж.
Хятадын дарга Ши Жиньпин одоогоос хоёр жилийн өмнө Коммунист намын удирдлуудад хандан хэлсэн үгэндээ Хайнань арлыг глобалчлалын загвараар хөгжүүлж, хөрөнгө оруулагчдыг татна хэмээж байв. Тус аралыг ирэх 2050 он гэхэд хөгжингүй эдийн засагтай, аялал жуулчлал хөгжсөн, шинжлэх ухаан, технологи, санхүүгийн топ бүс болгож, орчин үеийн анагаах ухаанаар тэргүүлэх зорилтыг Ши Жиньпин тавьжээ.
Эх сурвалж: TASS
Иргэн 2020-11-14 103.57.95.124
Бид дэлхийн хөгжилтэй орнуудын жишгээр ардчилал, хувийн хэвшлээ дэмжээд хөгжихэд бүх юм болно шүү
Зочин 2020-11-14 202.21.108.144
ОДОО ХЯТАДЫН КОММУНИСТАД ХЭН Ч ИТГЭХГҮЙ
Зочин 2020-11-14 202.21.108.144
ХУДЛАА ШОУ
Зочин 2020-11-14 66.181.185.104
Арай дэндүү ,гомдомоор юмаа!! айл яагаад ийм байдаг бид ардчилал хүний эрх гэж гонгинохоос цаашгүй 30 жил болчихов оо!!?? АН бол манай үеийн гай гамшиг, бидэнд илгээсэн бурханы шийтгэл юм байх даа??!!
/*-*/ 2020-11-14 49.0.212.165
Айлын улаантнууд шинэ эдийн засгийн бүс байгуулах гээд асар их хөрөнгө оруулалт хийж бөйдаг, гэтэл манай пост улаантнууд хүнсний талон олгоно, айлуудын янданг хөөлж зуухыг нь нөхөж өгнө гээд явж байдаг. Мөн ч хөөрхийлэлтэй еэ!
Иргэн 2020-11-14 66.181.161.14
Бор богд хар гэртээ хаан байхад болдог юм оо
Зочин 2020-11-14 139.5.219.30
Харин тиймээ. Тархи угаалганда найдаад байгаа бололтой. Сайн мэргэжилтэн ад үзэгдэж пэйсбүүкчин сайтчин сэтгүүлч шантааччин цүнх баригч гээд мэргэжлүүд од болж байна шдээ. Өнөө хэд нь яам агентлаг төрийн байгууллагуудыг бузарлачаад ичихгүй улсын их хурлын гишүүн болно гээд сэрүүн зүүдээ олонд ярьж явна. Худал үгийг 1000 давтвал үнэн болдог гэдэг үлгэрт итгээд байгаа бололтой. Үгүй байлгүй аргагүй үнэнд гүйцэгдэнэ биз дээ.
Зочин 2020-11-14 139.5.219.30
Эбигийн айлдсан үг байдаг байхаа. Ард түмэн бол цагаан цаас бид тэрэн дээр нь бичдэг ч билүү. Тэр үг аль ч намд ялгаагүй хэрэгжээд байх шиг. Доромжилж ханахгүй л байна шдээ
/*-*/ 2020-11-14 49.0.212.165
Эби бишээ малаа, тэрийг чинь Xятадын улаан комунизмын эцэг Мао Зедунг хэлсэн юм
Зочин 2020-11-14 139.5.219.30
Сүүлийн үед попчин гээд бас мэргэжил бий болох шинжтэй. 5, 10 мянган найзтай пэйсбүүгчид твитерчид аль ч намд дуртай ажлаа авдаг болсон байна шдээ.
Зочин 2020-11-14 139.5.219.225
Гадаадын заавраар ажилладаг, өөрийн улсыг нурааж , хувьчилж идэж дуусч байгаа, хөгжих боломжийг нь устгасан АН-ын хэдэн шуналт, шулам, тэдний уяаны нохойнуудын гайгаар , Манай улс одоо хоёр том гүрний дунд, хоцрогдсон, чадалгүйгээ гайхаад хэрэлдээд сууж байна.