Хайнань арлыг шинэ эдийн засгийн бүс болгоно

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

Хайнань арлыг шинэ эдийн засгийн бүс болгоно

Хайнань арлыг шинэ эдийн засгийн бүс болгоно

Хятадын Сангийн яамнаас Хайнань арлын эдийн засгийн шинэчлэлтэд зориулан 6.5 тэрбум юань буюу ойролцоогоор 970 сая ам.долларыг төсөвлөжээ. Хятадын Засгийн газраас Хайнань арлын эдийн засгийн шинэчлэлт болон нээлттэй бодлогыг хөгжүүлэх хүрээнд ирэх 2021 онд 6.5 тэрбум юанийг зарцуулна хэмээн тус улсын Сангийн яамнаас мэдээлжээ. Энэхүү төсөв нь Хайнань арлын тээвэр ложистикийг хөгжүүлэх, агаарын чанарыг сайжруулах, хурдны зам барих, хүн ардын амьдралын түвшнийг сайжруулах болон бусад дэд бүтэц, нийгмийн төслүүдэд зарцуулагдах аж.

Хятадын дарга Ши Жиньпин одоогоос хоёр жилийн өмнө Коммунист намын удирдлуудад хандан хэлсэн үгэндээ Хайнань арлыг глобалчлалын загвараар хөгжүүлж, хөрөнгө оруулагчдыг татна хэмээж байв. Тус аралыг ирэх 2050 он гэхэд хөгжингүй эдийн засагтай, аялал жуулчлал хөгжсөн, шинжлэх ухаан, технологи, санхүүгийн топ бүс болгож, орчин үеийн анагаах ухаанаар тэргүүлэх зорилтыг Ши Жиньпин тавьжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж