Улсын Онцгой комиссийн /УОК/ шийдвэрийн дагуу эмзэг бүлгийн иргэд, айл өрхийн тоо, судалгааг гаргаж тэдгээрийг хэрэгцээт бараа, хүнсээр хангах, 242 мянган хүнд сар бүр олгодог хүнсний талоны 36 мянган төгрөгийг данс руу нь шилжүүлжээ.
Ойрын өдрүүдэд хүүхдийн 100.000 төгрөгийг данс руу нь шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн дотуур байрны оюутан сурагчдыг хүнсний багцаар хангах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хийж байгаа аж. Дашрамд дурдахад, халдварын голомтод үүрэг хүлээн ажиллаж байгаа алба хаагчдыг урамшуулах талаар судалж, Засгийн газрын хуралд танилцуулахаар бэлтгэснийг Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ