Цагдаагийн алба хаагчдад 203 сая төгрөгийн урамшуулал олгоно

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

Цагдаагийн алба хаагчдад 203 сая төгрөгийн урамшуулал олгоно

Цагдаагийн алба хаагчдад 203 сая төгрөгийн урамшуулал олгоно

Дэлхий нийтэд тархсан Covid-19  цар тахлын эрсдэлтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, аймаг сум сууринаас орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих болон гадаад улсаас татан авах иргэдийг тусгаарлан ажиглах цэг, бүсэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид  нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэсээр байна.

Улмаар Монгол Улсын Шадар сайдын дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар тушаалаар Цагдаагийн байгууллагад хуваарилсан 108 сая төгрөгөөр цар тахлын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн 353 алба хаагчдыг шагнаж, урамшуулсан байна. Мөн гадаад иргэдийн тусгаарлах байрны хамгаалалтад ажилласан 240, гадаад улсаас татан авсан Монгол Улсын иргэдийн хамгаалалтад ажилласан 684, нийт 924 алба хаагчдад үндсэн цалин болон хоолны зардлаас гадна ажилласан хоногийг харгалзан 50.000-600.000 төгрөг буюу нийт 203 сая төгрөгийг урамшууллыг олгохоор бэлтгэл ажлыг цагдаагийн байгууллагаас  хангаад байгаа аж.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж