Мохамед Салах коронавирусийн халдвар авчээ | News.MN

 Мохамед Салах коронавирусийн халдвар авчээ

 Мохамед Салах коронавирусийн халдвар авчээ

 Мохамед Салах коронавирусийн халдвар авчээ

Английн Ливерпүүл багийн супер од Мохамед Салах коронавирусийн халдвар авсан болохыг Египетийн хөлбөмбөгийн холбооноос өчигдөр/2020.11.13/ зарлалаа. Тус улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс Того улстай хийх нөхөрсөг тоглолтын өмнө багийнхаа тамирчдыг хоёр удаагийн шинжилгээнд харуулсан бөгөөд Мохамед Салах тэргүүтэй гурван тамирчны хариу эерэг гарчээ.

Өдгөө 28 настай Египетийн ард түмний баатар болоод буй Салахын хувьд одоогоор өөрийгөө тусгаарлаж байгаа аж. Түүний биеийн байдлыг Египет улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах эмч Жим Мохон болон Ливерпүүл багийн эмчийн албаны ахлагч нар хянаж байгаа гэнэ.

Ливерпүүл багийн хувьд сүүлийн үед энэ улирал тун сайнгүй үргэлжилж байна. Одоогоор “Мерсисайдын улаанууд” Виржил Ван Дик, Фабиньо, Трент Александр-Арнолд, Жое Гомез зэрэг гол тоглогчдоо гэмтэл бэртэлд алдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж