Энэтхэгчүүд цар тахлыг үл хайхран шашны баяраа тэмдэглэжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

COVID-19

Энэтхэгчүүд цар тахлыг үл хайхран шашны баяраа тэмдэглэжээ

Энэтхэгчүүд цар тахлыг үл хайхран шашны баяраа тэмдэглэжээ

Олон сая энэтхэгчүүд цар тахлыг үл хайхран тус улсын үндэсний томоохон баяруудын нэг болох хиндү шашны Дивали буюу Гэрлийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ.

Энэтхэг улс нь covid-19 халдвар авсан хүний тоогоор дэлхийн АНУ-ын дараа хоёрдугаарт жагсч байна. Эмч мэргэжилтнүүд халдвар тарахаас сэргийлж, аль болох олон хүн цугларсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулж байгаа юм. Түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди улс орон даяар хоёр дахь удаагаа хөл хорио тогтоосон ч ард иргэд хязгаарлалтын дүрэм журмыг төдийлөн мөрдөхгүй байгаа ажээ. Тус улсад халдвар авсан хүний тоо 8,7 сая хүрээд байгаа бөгөөд нэг өдөрт 45 мянга гаруй хүн халдвар авч байна.

Дивали нь Энэтхэгт олон мянган жилийн турш тэмдэглэн ирсэн уламжлалт баяр юм. Энэхүү баяр нь галтай салшгүй холбоотой тул баярын өдрүүдэд гэрээ шөнийн турш гэрэлтүүлж, гудамж талбайд гарч зул өргөдөг. Баярын нэгэн том бэлгэдэл бол дияа зул бөгөөд энэ зул нь Лакшми бурхныг урин залдаг гэж үздэг. Мөн гэр бүлээрээ цугларч, нэг нэгэндээ баярын амттан бэлэглэдэг байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж