Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёг тэргүүлсэн хэвээр байна | News.MN

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёг тэргүүлсэн хэвээр байна

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёг тэргүүлсэн хэвээр байна

Тэрүнофүжи Ган-Эрдэнэ башёг тэргүүлсэн хэвээр байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн зургаа дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.12) Токио хотын Рёогокү кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрчээ. Энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон.

Башёгийн зургаа дахь өдөр одоогоор ганц өндөр цолтой бөх болж үлдээд буй озэки Такакэйшо маэгаширагийн гуравт эрэмбэтэй Кагаяакиг давж, зургаан даваа нэг ч унаагүй башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.

Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Кирибаяама Лхагвасүрэнг давж, башёгийн зургаа дахь ялалтаа авав. Түүнтэй адил нэг ч унаагүй озэки Такакэйшо, Чиёонокүми нар байна. Мөн Тамаваши Мөнх-Оргил Мёогирюүг давж, дөрвөн даваа, хоёр унаатай боллоо.

Харин Ичиножо Ичинноров нэг ч унаагүй явсан Шиманоүмиг давж, энэ удаагийн кюүшюү башёгийн хоёр дахь даваагаа авсан бол Хошорюү Бямбасүрэн Токүшорюүд өвдөг шорооджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болдоо 2020-11-14 202.126.88.57

ганэрдэнэ их сайхан бна, бяртай, торгон мэдрэмжтэй барилдаж байна, түрүүлэх хэмжээнд барилдах байх аа … ганрдэнэдээ баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж