“SpaceX”, “Tesla” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск covid-19 халдвар авсан байж болзошгүй талаар өөрийн твиттер хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр сүүлийн хэдэн өдөр хөнгөн ханиалгаж, халуурч, нус гоожих шинж тэмдэг илэрчээ. Улмаар тэрбээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд эхлээд эерэг, дараа нь сөрөг, гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарсан байна.
Харин одоо тэр лабораторийн PCR шинжилгээнийхээ хариуг хүлээн, өөрийгөө тусгаарлаж байгаа гэнэ.
Хэрэв тэр халдвар авсан нь батлагдвал маргааш /2020.11.15/ дэлхийгээс хөөрч, тойрог замд зургаан сар ажиллах сансрын нисэгчдийг үдэх ёслолд оролцож чадахгүй болох юм.
“SpaceX” компани нь өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын хоёр сансрын нисгэгчийг тойрог замд хүргэсэн бөгөөд одоо хоёр дахь удаагаа дөрвөн сансрын нисгэгчийг Олон улсын сансрын станцад хүргэх гэж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: The Verge
Холбоотой мэдээ