Хойд Солонгосын хакерууд Covid-19 вакцины мэдээлэл рүү халджээ | News.MN

Хойд Солонгосын хакерууд Covid-19 вакцины мэдээлэл рүү халджээ

Хойд Солонгосын хакерууд Covid-19 вакцины мэдээлэл рүү халджээ

Хойд Солонгосын хакерууд Covid-19 вакцины мэдээлэл рүү халджээ

Хойд Солонгосын хакерууд Covid-19 халдварын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй компани, судалгааны төвүүдийн компьютерийн сүлжээ рүү дайралт хийж байгааг АНУ-ын технологийн “Microsoft” компани мэдээлжээ. Гадаадын гурван этгээдээс ирж буй хакерын дайралтын  хоёр нь Хойд Солонгосоос байгааг тус компани онцлоод АНУ-ын Засгийн газрыг яаралтай хариу арга хэмжээ авахыг шаарджээ. Хакеруудын дайралт Канад, Франц, Энэтхэг, Өмнөд Солонгос, АНУ зэрэг Covid-19-ийн эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй орнуудыг байлжээ.

“Microsoft” компанийн хэрэглэгчдийн аюулгүй байдал, итгэлцлийн газрын дэд дарга Том Бюртын мэдээлснээр Орост үйл ажиллагаа явуулдаг “Strontium”, Хойд Солонгосын “Zinc” , “Cerium” гэх бүлгүүд нь ДЭМБ-ын төлөөлөгчөөс е-мэйл илгээсэн мэт байдлаар хакерын дайралт хийж байгаа аж.

Хойд Солонгосын армид 6000 орчим хакер ажилладаг ба олонх нь Хятад, ОХУ-д байрладаг аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-14 89.187.161.35

Маш зөв. Чадаж байвал хакердаад ч хамаагүй аваг. Хойдчууд хоншоортой ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж