Буруутан хайх биш, эрүүл мэндээ хамгаалахын тулд дүрэм, журмыг ягштал дагацгаая

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

Буруутан хайх биш, эрүүл мэндээ хамгаалахын тулд дүрэм, журмыг ягштал дагацгаая

Буруутан хайх биш, эрүүл мэндээ хамгаалахын тулд дүрэм, журмыг ягштал дагацгаая

Дэлхийг дэлдийлгэсэн коронавирус өнгөрсөн жилийн Хятадын цагаан сарын дараа Уханиас эхэлж, дэлхийгээр нэг түгэж орхисон.  Зарим нь түгшин, зарим нь гайхашран, зарим нь хэнэггүйхэн хүлээж авлаа. Эрхэмсэг Европынхон, их гүрнүүд өөрсдөд нь тусахгүй мэт хүлээж авсан. Төд удалгүй өнөөх том гүрнүүд энэ бүхэнд бэлтгэлгүйгээс улсынх нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдаас эхлээд коронавирус тусч, иргэд нь маск ч хэрэглэхгүй хэнэггүйтэж явснаа гэнэт сэхээрцгээсэн. Бидний шүтэж биширдэг мөнгөтэй, хөрөнгөтэй дэлхийн зарим од,  коронагаас  тойрч гарч чадаагүй. Корона хэнийг ч ялгадаггүй. Цаг агаарын нөхцөл байдал, газар зүйн байршил, эдийн засгийн чадамж  харгалздаггүй нь ойлгомжтой боллоо.

Италид бурханд одогсдынхоо эмгэнэлийн бичгийг өдөр тутмын хэвлэлд нийтэлдэг уламжлалаа дагахад бүтэн сонин тэр чигээрээ эмгэнэлээр дүүрч байсан. Энэ дэлхийн тэр өндөр хөгжсөн гэх орнуудын эрүүл мэндийн салбарын хөгжил нь нь тасраад явчихсан мөртлөө давагдашгүй хүчин зүйл болох ковидыг дийлээгүй. Одоо хоёр дахь том давалгаа дэлхийг чичрүүлсээр байна. Энэ үед ДЭМБ яаралтай арга хэмжээ авахыг улс орнуудад уриалан, тэр хэрээр дэлхийн улс орнууд бэлэн байдал бэлтгэлээ хангаж эхэлсэн. Гэвч эрсдэлгүй давж чадаагүй.  Хэн энэ бүхэнд бэлэн байсан гэж.  Энэ дэлхий гайхал  ковидын өмнө тийм ч эрхэмсэг дураараа байж чадахгүй байна. Гэхдээ бид хүмүүс. Эв нэгдэлтэй, ухаалгаар түүнтэй тэмцэх бүхий л аргаараа тэмцэж байна. Томоохон гүрнүүд вирусын эсрэг вакцин гаргахаар ажиллаж байна. Зарим нь нэлээд нааштай хариу сонсогдож эхэллээ. Сайхан мэдээ. Тэр хүртэл бид хувь, хувьдаа хичээх хэрэгтэй болж байна. Хаа газраас буруутан хайж, хоосон хашгираад нэмэргүй.

Хаа очиж хөрш улсад анх гарсан гэхэд Монголчууд бид өөрсдийгөө хамгаалж удаан тэссэн. Орж ирэх эсэх нь цаг хугацааны л асуудал байсан ч Монгол Улсын Засгийн газар байж болох бүхий л бололцоогоо ашигласан. Угаас энэ вирусыг даван туулах нь тэр улс хэр хүчирхэг байна, хэр баян байна, Засгийн газар хэр сайн байгаагаас үл шалтгаалж байна. Коронаг алдсанаар нь улс орны Засийн газар, удирдагчдыг дүгнэдэг бол бидний даган дуурайж, магтан шагшдаг  улс орнуудын удирдагчид манай хэдэн удирдагчдаас долоон дор болж таарна. Монголчуудын нэг үг бий. “Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг” гэж.  Өвчин тусах эсэхээ хэн урьдчилж мэдэх билээ дээ.

Монгол Улс 10 сарын турш ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, бүх шатны байгууллагуудтай ажилласаар өнөөдрийг хүрсэн. Бэлэн байдлаа өөрсдийн хэмжээнд бэлдсэн. Тиймдээ бид өнөөдөр гэнэт алдаж, хөл хорио тогтооход хоолой дээр тултлаа сандралдаж, барьц алдахааргүй болсон. Цар тахал, өвчинд ам гардаггүй гэдэг. Бэлэн байдлаа хангаагүй байсан бол бид өнөөдөр ийм байдалтай байхгүй байх байсан. Аль ч улсад ковид огцом хүрээгээ тэлэхэд бүрэн барьж, хангаж чадахгүйг дэлхий нийт харуулж байгааг дээр хэлсэн.

Одоо хамгийн чухал сэргийлэлт бол хөл хорио л байна. Уханийг хөл хорио аварсан. Монголчууд бид олон орны туршлагыг энэ хугацаанд харж мэдлээ. Тэд бас биднээс суралцаж зарим улс бүр зөвлөмж авч байсан. Дэлхийд халдвар дотооддоо алдаагүй цөөхөн улсын нэг Монгол байлаа.  Засгийн газар өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийж байна. Эмнэлгийн ажилтнууд нойргүй ядартлаа ажиллаж байна. Хилийнхэн, мэргэжлийн хяналтынхан, цэрэг цагдаагийнхан, Эрүүл мэндийн яамнынхан, Онцгой байдлынхан, УОК, Засгийн газар   бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Бид одоо өөрсдөөс шалтгаалах энэ хөл хорионы дэглэмээ л сайн барьж, сэтгэл санаагаа тайван байлгаж, дархлаагаа дэмжиж, эрүүл мэнд, амь нас, гэр бүр үр хүүхдээ хамгаалах хэрэгтэй.   УОК-ын шийдвэрээ дагая. Хамтын хүчээр даван туулъя. Буруутанг хайх нь өнөөдөр чухал биш болсоон. Засгийн газрыг эсвэл корона туссан хүмүүсийг одоо буруутгаад яах билээ дээ.  Хэн өвчин тусъя гэж хүсэхэв. Алддаггүй хүн гэж байхгүй. Зарим нь огт мэдээгүй явж байгаад л энэ вирусийн халдварыг авчихлаа. Учир мэдэхгүй нялх хүүхэд хүртэл хүрчихлээ. Дахин олон хүн өвдөхгүй, хурдан вакцин гарч бүгдээрээ энх тунх байхыг хүсэн хүлээе. Тэр хүртэл хичээх нь, дүрэм журмыг дагах нь, эв нэгдэлтэй байх нь эрхэм чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж