Дарханд 139 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа | News.MN

Дарханд 139 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

COVID-19

Дарханд 139 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

Дарханд 139 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

Сэлэнгэ аймагт 74 настай малчнаас covid-19 халдвар илэрсэн. Түүний бэр болох нэгдүгээр хавьтагч Дархан аймагт зорчсон өгүүлэмжтэйгээр тусгаарлагдсан билээ. Тэгвэл Дарханы Оргил худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх, хүсэлт гаргасан нийт 139 иргэнээс урд шөнө /2020.11.13-2020.11.14/ PCR шинжилгээ авахад хариу нь бүгд сөрөг гарсан байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүст covid-19 халдвар илрээгүй гэсэн үг.

Түүнчлэн Онцгой комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийж хариу сөрөг гарсан гэдгийг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж