Сэлэнгэ аймагт 74 настай малчнаас covid-19 халдвар илэрсэн. Түүний бэр болох нэгдүгээр хавьтагч Дархан аймагт зорчсон өгүүлэмжтэйгээр тусгаарлагдсан билээ. Тэгвэл Дарханы Оргил худалдааны төвд үйлчлүүлсэн хүүхдүүд, үйлчилгээний ажилчид, эцэг эх, хүсэлт гаргасан нийт 139 иргэнээс урд шөнө /2020.11.13-2020.11.14/ PCR шинжилгээ авахад хариу нь бүгд сөрөг гарсан байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүст covid-19 халдвар илрээгүй гэсэн үг.
Түүнчлэн Онцгой комисст ажиллаж байгаа ажилтан албан хаагч, сэтгүүлч 42 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийж хариу сөрөг гарсан гэдгийг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ