Их гүрнүүдийн харилцаа, хоорондын уур амьсгал дэлхий нийтийн хувьд чухал нөлөөтэй байдаг. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байдены ялалтыг ОХУ, Хятад тэргүүтэй хэд хэдэн улс хүлээн зөвшөөрөөгүй, баяр хүргээгүй байсан юм.
ОХУ-ын зүгээс сонгуулийн үр дүн албан ёсоор баталгаажсаны дараа баяр хүргэхээ мэдэгдсэн бол Хятадын Засгийн газар удаан хүлээлгэсний эцэст түүний ялалтыг хүлээн зөвшөөрчээ.
Хятадын Гадаад хэргийн яам өчигдөр /2020.11.13/ мэдэгдэл гаргаж “АНУ-ын ард түмний сонголтыг бид хүндэтгэж, ноён Байден болон хатагтай Харрис нарт баяр хүргэж байна” хэмээсэн байна.
Сүүлийн үед худалдааны маргаан дайн, цар тахал зэрэг асуудлуудаас болж, хоёр орны харилцаа зөрчилдөөнтэй байгаа ч Хятадын эрх баригчдын хувьд Жо Байден сонгогдсон нь тэдэнд эерэгээр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ