Халдвар илэрсэн UB Palace, МУБИС, Дүүхээ төвийг ариутгажээ

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

Халдвар илэрсэн UB Palace, МУБИС, Дүүхээ төвийг ариутгажээ

Халдвар илэрсэн UB Palace, МУБИС, Дүүхээ төвийг ариутгажээ

 Зооноз өвчин судлалын үндэсний төвийнхөн covid-19 халдвар илэрсэн эрсдэл бүхий газруудад ариутгал хийжээ. Тодруулбал, МУБИС-ийн хичээлийн байр, лицей сургуулийн байр, дотуур байрны нийт 32339.52 м/кв талбайг халдваргүйжүүлж, ариутгажээ. Мөн “Улаанбаатар палас”-ын гадна,  дотор орчны 4000 м/кв газар, “Дүүхээ” төвийн барилгыг халдваргүйжүүлсэн байна.

Эдгээр газрууд нь халдварын эхний тохиолдол буюу жолооч Д болон хоёрдугаар хавьтлын зорчсон эрсдэл бүхий обьект юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, золбин нохой, муур устгалын байгууллагын ажилчдыг хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, хог тээврийн автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж