Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/253 дугаар тушаалаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын албаны хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Үүнд:
- Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээг бүрэн зохион байгуулж, алба хаагчдыг уртасгасан цагаар ажиллуулж, хатуу хөл хорионы үед алба хаагчдын бэлэн байдлыг хангуулах, зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр хяналт тавьж ажиллах,
- Ажлын цагийн тусгай горимоор ажиллуулж байгаатай холбогдуулан алба хаагчдын ажиллах боломж, дархлаа дэмжих амин дэм, хүнс хангамжийг төсөвт хүндрэл учруулахгүйгээр зохицуулан шийдвэрлэх,
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахад улсын болон аймаг, нийслэлийн Онцгой комисс, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулж, шаардлагатай мэдээ, мэдээллийг шуурхай солилцон, өндөр зохион байгуулалттай ажиллахыш холбогдох удирдлагуудад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ербнхий газраас мэдээллээ.
Зочин 2020-11-14 202.9.46.9
За гал түймэр зуд турханд ч энэ байгууллагын гүйцэтгэх үүрэг ойлгомжтой.яг ийм өвчиний үед онцгой байдлын байгууллага яг юу хийдэг вэ.хөдөлгөөн хаах хэв журам сахиулахыг цагдаа мэргэжлийн хяналт хийчихэж байж,эмчилгээ эмнэл зүйг эмнэлэг эмч сувилагч нар хийчихэж байж.онцгой байдлын энэ олон хүн яг юу хийдэг вэ
Өвгөн Балдан 2020-11-14 122.201.31.167
Онцгой байдлын албаны төр, ард түмний өмнө хүлээсэн онцгой эрх дарх одоо хэрэг болох ёстой. Генерал маш зөв шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр чинь ард түмэнд маш их итгэл найдвар төрүүлэх нь дамжиггүй ээ. Амжилт хүсье. Төрөө дээдэлж, хуулиа сахицгаая аа. Монголчууд тэнгэрлэг ард түмэн болохоор ялалт байгуулах нь тодорхой.
Зочин 2020-11-14 192.82.78.104
Ариунбуян болон түүний санхүүгийн алба яаж байгууллагынхаа төсвийг хүндрүүлэхгүйгээр нэмэлт хөрөнгө гаргах гээд байнаа. Эсвэл төсвөө хэт нэмэгдүүлж батлуулсан байдаг юм уу. Та байгууллагад нэмэгдэл төсөв, хөрөнгө гаргах нь нэн чухал……. гэхдээ өөрийн төсөвт зохицуулалт хийх…. гэдэг байж боломгүй асуудал.