Махны нийлүүлэлт хоёр дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

Махны нийлүүлэлт хоёр дахин нэмэгджээ

Махны нийлүүлэлт хоёр дахин нэмэгджээ

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод буй. Иймд, хүнсний хомсдол үүсэх вий гэх айдас иргэдийн дунд байна. Ялангуяа зах худалдааны төвүүдээс иргэд олноороо хүнсээ нөөцөлж эхэлсэн тул үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх чиглэлд албаны хүмүүс хяналт тавьж эхэлсэн.

Хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн. Энэ дауу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулж, хүнсний нөөц бүрдүүлэх, тасалдуулахгүй байх арга хэмжээ авч эхэлжээ. Нэн ялангуяа махны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Нийслэлийнхний махны хэрэгцээг хангахад зориулж, өчигдөр нийт 407 тонн махыг Улаанбаатар хотод нэвтрүүлжээ. Улсын онцгой комиссын мэдээлснээр хүнсний тээвэр хийх машины асуудлыг зохицуулсан ба тусгай зориулалтын машинд зөвшөөрөл олгожээ. Мөн орон нутгаас мал ачиж ирсэн бол мал эмнэлгийн бичигтэй байж нэвтрэх боломжтой юм.

Хүнсний нөөцийн асуудлаар  ХХААХҮЯ-ны дарга З.Мэндсайхан мэдээлэхдээ “Өнөөдрийн байдлаар хүнсний нөөц хангалттай байна. Хот хоорондын хүнсний тээвэр чөлөөтэй байна. Ялангуяа махны нийлүүлэлт ердийн үеийнхээс ч илүү нэмэгдсэн. Иймд, ямар нэгэн байдлаар хүнсний хомсдол үүсэхгүй тул иргэд тайван байх хэрэгтэй” гэх тайлбар өгсөн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж