Австралийн 200 сая ам.долларын нүүрс Хятадын эрэгт гацжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

Австралийн 200 сая ам.долларын нүүрс Хятадын эрэгт гацжээ

Австралийн 200 сая ам.долларын нүүрс Хятадын эрэгт гацжээ

Австралиас хоёр сая орчим тонн нүүрс ачсан 400 хөлөг онгоц Хятадын зүүн хойд эргийн Жинтан боомтын орчим гацжээ. Учир нь хоёр орны улс төрийн зөрчилдөөний улмаас Хятад улс Австралийн нүүрсний импортод хориг тавьсан юм.

Зарим хөлгүүд нь энд зургадугаар сараас хойш таван сар зогсож байгаа бол хамгийн сүүлд ирсэн нь сар орчим болж байгаа гэнэ. Сүүлийн сард 21 хөлөг Жинтан боомтод ирж зогссон ч Хятадын тал нүүрс буулгах зөвшөөрөл өгөхгүй байгаа ба эдгээр хөлгүүдэд ачсан нүүрс дунджаар 200 сая ам.долларын үнэтэй ажээ.

Энгийн үед хөл онгоцууд нүүрсээ хэдхэн өдрийн дотор Жинтаны боомтод буулгаад буцдаг бол ачаалалтай үед дээд тал нь 15-20 хоног хүлээдэг байна. Цар тахлын улмаас хөлгийн багийн гишүүд хөлгөөс буух боломжгүй бөгөөд өөр боомт руу шилжих ч хориотой учир тэдний хоол хүнс, цэвэр ус, эм хангамж тасалдаж, эргээс зарим шаардлагатай зүйлсээр хангасан байна.

Хятадын Гадаад хэргийн яамнаас Австралийн хөлгүүд боомтоос явах эрх нь нээлттэй байгааг мэдэгдээд, нүүрс тээвэрлэгч компаниудыг ашиг олох сонирхолдоо хэт автаж, үүссэн нөхцөл байдалд зохицож ажиллахгүй байна хэмээн буруутгажээ.

Хятад улс энэ жил Австралийн экспортлогчдын эсрэг олон арга хэмжээ авсан. Тухайлбал, арвай буудайд татвар ногдуулж, махны импортыг түр зогсоож, дарсны импортын асуудлаар хоёр удаа мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Энэхүү арга хэмжээ нүүрс, төмрийн хүдрийн салбарт өргөжөөд байгаа билээ. Австралийн засгийн газар covid-19-ийн гарал үүслийг шалгахыг дэлхий дахинд уриалсан нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэж, хоёр улсын харилцааг хөндийрүүлсэн юм.

Эх сурвалж: Bloomberg, Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж