"АН-ын даргад өөрийгөө ч таниагүй замын нөхөд өрсөлдөх ёсгүй"

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

"АН-ын даргад өөрийгөө ч таниагүй замын нөхөд өрсөлдөх ёсгүй"

"АН-ын даргад өөрийгөө ч таниагүй замын нөхөд өрсөлдөх ёсгүй"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа хүргэж байна.


"АН-ын даргад өөрийгөө ч таниагүй замын нөхөд өрсөлдөх ёсгүй"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Зардлаа танаж, төсвийн алдагдлыг бууруулах боломжтой гэлээ. Өөр ямар зардлыг бууруулах боломжтой вэ?

-Төсвийн зарлага хэт данхар болж, төсвийн нийт зарлагын 76 хувийг зөвхөн урсгал зардал эзэлж байна. Сонгууль бүрийн дараа ажилласан хүмүүсээ төрд ажилд авсаар байгаад төрийг хэт данхар болгосон. Татвар төлөгчдийн мөнгийг эргээд үр ашгаа өгөхгүй урсгалд зардалд зарцуулж байгаа нь дэндүү харамсалтай. Эрүүл мэнд, боловсрол, цагдаа,  онцгой байдал, хилийн цэргээс бусад төрийн байгууллагын урсгал зардлыг 20 хувиар танах боломжтой. Эрх баригч нам олонхиороо асуудлыг хүч түрэн шийдэж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Ц.Элбэгдорж: МҮОНТ бол оюун санааны уурхай юм

МҮОНРТ-д үүсээд байгаа асуудал зөвхөн уран бүтээлчид ба удирдлагуудын хоорондын зөрчил биш юм. Үндсэндээ монгол хэл, түүх, соёл, өв уламжлал, дархлаа, үндэс угсааны тухай асуудал цаана нь давхар хөндөгдөж байна.

Анх Ерөнхий сайдын мэдэлд байсан тус агентлагийг 2005 онд олон нийтийн статустай болгож хуульчлах санаачлагыг тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж гаргаж байжээ. Тиймээс МҮОНРТ гэж заавал байх ёстой эсэх, тус байгууллагыг төсвөөс санхүүжүүлэхийн зөв буруу, хуулийн өөрчлөлт шаардлагатай үгүй зэрэг асуудлаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурийг сонирхсон юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


"Халдварыг дотоодод алдахгүй байхад анхаарч байна"

COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар  цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Гадаадаас нутаг буцах хүсэлт гаргасан, тусгаарлагдсан иргэд 21 хоногийн дэглэмийг шүүмжилж 14 хоног болгохыг шаардаж  байсан. Гэвч өнөөгийн нөхцөл байдлыг харахад 21 хоногийн дэглэм хамгийн оновчтой шийдвэр болж байх шиг?

Коронавируст халдварын дэгдэлтийн үед бид эхний удаа 14 хоногийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөж байсан. Гэвч тандалт судалгааны явцад 19, 20 дахь хоногт covid-19 илэрч байв. Иймд  тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгах нь халдварыг алдахгүй байх хамгийн оновчтой арга хэмжээ гэж үзсэн.

Сүүлийн үед covid-19  халдварын батлагдсан маш олон тохиолдол 18-аас дээш хоногт илэрч байна. Иймд тусгаарлалтын 21 хоногийн дэглэмийг хатуу чанд мөрдөх нь зүйтэй. Шинэ төрлийн коронавируст халдвар нь одоо ч оньсого хэвээр байгаа тул хүний биеийн онцлогоос шалтгаалан тодорхой хугацааны дараа илрэх нь түгээмэл байгаа юм.

Зарим улс оронд 21-ээс дээш хоногоор тусгаарлаж байна. Монгол Улсын хувьд өөрийн гэсэн онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэж 21 хоногийн дэглэмийг цаашид ч бас  баримтлах  нь зүйтэй хэмээн үзэж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Монгол гэрийг орон сууц шиг тохижуулсан хос

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд шинэ хүнээ өлгийдөн авч, өрх тусгаарласан тэдний зургийг зарим хүмүүс хуримын зураг гэж андуурчээ. Монгол гэрийг орчин үеийн орон сууцнаас дутахааргүй тохижуулсан тэдэнтэй холбогдож, ярилцсанаа хүргэе.

-Шинэ хүнээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Намайг Б.Баярмаа, нөхрийг маань Б.Жавхланбаяр гэдэг. Хоёулаа 25 настай. Би санхүү менежментийн чиглэлээр их сургууль төгссөн. Саяхан тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад амаржсан. Нөхөр маань хүнд машин механизмын засварчин. “Энержи ресурс” компанид ажиллаад нэг жил болж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


"Зуурдаар нас барсан хүмүүс зурхайн ямар нэг шалтгаантай"

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн ахлах багш, Анагаах ухааны доктор Ч.Батнайрамдалтай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд зам тээврийн осол ихээр гарч байна. Осол аваар гарч буй шалтгааныг тухайн газар, замтай холбон тайлбарлах нь бий?

-Хүмүүсийн ухамсар, хариуцлага, хандлага маш чухал. Хүний хариуцлага, ухамсар хоёр хосолж чадвал хандлага нь цагийн зүү шиг хэмжиж байдаг. Бүх зүйлийг ямар нэгэн учир холбогдолтой гэж үзвэл бас өрөөсгөл болно. Хүн бүр ухамсартайгаар үг, үйлдэлдээ анхаарч гэмээн зөв, эерэг бүхнийг бусдад түгээнэ. Бие биедээ хүлээцтэй, тэвчээртэй хандаж сурах хэрэгтэй. Амьдралын хором, агшин бол нүд ирмэхийн зуурт өнгөрдөг. Жишээлбэл, тухайн жилд усан дээр суусан хүмүүс гол уснаас холуур, болгоомжлох хэрэгтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


"Тэргүүн титмийн эзэн болсон мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй"

 "Student Miss Mongolia 2020" тэмцээний  тэргүүн  титмийн эзэн  Б.Намуунзултай ярилцлаа.

20 настай мөртлөө өндөр 176 метр юм байна. Ер нь багаасаа л үеийнхэн дундаа өндөрт  ордог байв уу?

Багаасаа  л биеийн тамирын хичээлд охид дундаасаа  өндрөөсөө нэгдүгээрт зогссоор байгаад л сургуулиа төгссөн дөө./ инээв/ Манай аав залуудаа сагсны шигшээд байсан бол  ээж маань волейболын тамирчин байсан. Би долдугаар ангиасаа эхлээд  сагс, волейболын дугуйланд явж эхэлсэн. Сунгалт сайтай учраас өндөр болсон байх. Гэхдээ манай аавын талынхан их өндөр хүмүүс бий.

Намайг сагсан бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй гэхээр хүмүүс итгэдэггүй. Би  хувьдаа спорт, загварын салбарыг хослуулаад л явна гэж боддог.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж