“Дам болон ойрын хавьтлын 2000 хүнийг оношилж дуусна”

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

COVID-19

“Дам болон ойрын хавьтлын 2000 хүнийг оношилж дуусна”

“Дам болон ойрын хавьтлын 2000 хүнийг оношилж дуусна”

Улсын онцгой комисс өчигдөр /2020.11.13/ хуралдаж,  зарим шийдвэр гаргасан. Тодруулбал, хуралдаанаас эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шийдвэр гарсан.

Өчигдөр  Сөүлийн онгоцоор түргэвчилсэн оношлуурын нөөц хангалттай ирсэн бөгөөд 96 хувийн магадлалтай оношлуурыг орон нутагт түгээж эхлээд байгаа аж.

Тиймээс өнөөдрөөс эхлэн нийслэлд байгуулагдсан 11 цэгээр 2000 гаруй хүнээс шинжилгээ авах юм.

Даваа гаригийн  өглөө гэхэд ойрын болон дам хавьтлын хүмүүсээ шинжилгээнд хамруулж дуусна. ХӨСҮТ-д 92 хүн эмчлэгдэж байгаагаас 78 хүний биеийн байдал хөнгөн, 12  хүн хүндэвтэр, хоёр хүн хүнд байдалтай байгаа аж.

Э.Бурам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж