Иргэд тодорхой хавьталд ороогүй бол шинжилгээ өгөх шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

Иргэд тодорхой хавьталд ороогүй бол шинжилгээ өгөх шаардлагагүй

Иргэд тодорхой хавьталд ороогүй бол шинжилгээ өгөх шаардлагагүй

Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс covid-19 илрүүлэх шинжилгээг өчигдрөөс 11 цэгт авч буйг мэдээлсэн. Тус цэгүүдээр хавьтал болсон хүний шинжилгээг хийх юм байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр халдварын батлагдсан эхний тохиолдол буюу жолоочийн хавьтал болсон 3000 орчим хүн байгаа аж.

Эдгээр хүмүүсийн шинжилгээг 11 цэгт авах юм байна. Тус цэгүүдэд 24 цагт 3000-4000 хүнд шинжилгээ хийх боломжтой аж. Иргэдийн тухайд тодорхой хавьталгүй, эмнэлзүйн шинж тэмдэггүй бол заавал шинжилгээ өгөх шаардлагагүй гэнэ.

Улсын хэмжээнд өнөөдөр Covid-19-ийн халдвар авсан 92 хүн эмчлүүлж байна. Тэдгээрээс 78 хүний биеийн байдал хөнгөн, 12 хүн хүндэвтэр, хоёр хүн хүнд байгааг албаны хүмүүс мэдээлсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж