Эмийн сан, худалдааны төвүүдэд хөл хорионы дэглэм мөрдсөнгүй

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

Эмийн сан, худалдааны төвүүдэд хөл хорионы дэглэм мөрдсөнгүй

Эмийн сан, худалдааны төвүүдэд хөл хорионы дэглэм мөрдсөнгүй

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Хорио цээрийн дэглэмийн үед иргэдэд үйлчилж буй хүнсний худалдаа, эмийн сан, банкны салбарт ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахихыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж буй. Ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг эдгээр аж ахуй нэгж хэрхэн сахиж буй талаарх тандалт судалгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас явуулжээ. Хяналт шалгалтаар мэргэжилтнүүд худалдааны төвүүд дэх халдвар хамгааллын дэглэм хангалтгүй байна гэх дүгнэлтэд хүрчээ.

Тодруулбал, Баялаг Ундраа худалдааны төв, Барс хүнсний худалдааны захуудад иргэдийн бөөгнөрөл үүссэн байна. Мөн тус худалдааны төвүүдээр үйлчлүүлж буй иргэдийн биеийн халууныг хэмжихгүй, гарыг халдваргүйжүүлэхгүй, худалдаачид амны хаалтыг буруу зүүсэн, иргэдийн бөөгнөрөлд ямар нэгэн зохицуулалт байхгүй зэрэг зөрчил түгээмэл байжээ. Иймд хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэлийн дэглэм мөрдөхийг сануулжээ.

Зах худалдааны төвүүдээс гадна Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй эмийн сан, үүрэн телефоны үйлчилгээний зарим цэг хөл хорионы дэглэм зөрчсөн байна. Тандалтаар, хүнснээс бусад төрлийн худалдаа эрхэлдэг зарим иргэдийг “тооллого хийх, засвар хийх” зэрэг шалтгаанаар ажиллуулж байсан аж. Мөн үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжихгүй байх зөрчил илэрчээ. Иймд, тухайн байрыг түрээслэгчдэд халуун хэмжих, халдваргүйтгэл хийхийг нэгдсэн байдлаар зохицуулах, Засгийн газрын 178 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг мэргэжлийн хяналтынхан анхааруулжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж