Монголбанк: Зарим зээлийг цахимаар авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.11.14-нд нийтлэгдсэн

Монголбанк: Зарим зээлийг цахимаар авах боломжтой

Монголбанк: Зарим зээлийг цахимаар авах боломжтой

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед банкны төлбөр тооцоотой холбоотой гарч буй түгээмэл асуултуудад Монголбанкнаасд дараах  хариултыг өгчээ.


-Төлбөр тооцоо хэвийн тасалдахгүй хийгдэх үү?

-Монголбанк нь банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоо буюу гурван сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг 24/7  буюу тасралтгүй үргэлжлэх зарчмаар, харин их дүнтэй төлбөр тооцоо буюу гурван саяаас дээш дүнтэй гүйлгээг ажлын өдрүүдэд 09.00-16.30 цагийн хооронд дамжуулдаг. Банкууд хэрэглэгчийн их дүнтэй гүйлгээ хийх хүсэлтийг хүлээн авснаас хойш нэг цагийн дотор тухайн гүйлгээг дамжуулах үүрэгтэй учраас энэ зарчмаар ажиллана. Иймд цар тахлын үед ч төлбөр тооцооны системүүд хэвийн горимоор ажиллана гэсэн үг.  Бэлэн мөнгөөр дамжин халдварлах эрсдэлээс сэргийлж, бэлэн бус төлбөр тооцоо буюу карт, интернэт, мобайл гүйлгээг өргөнөөр ашиглахыг зөвлөж байна.

Цахим банк ашигладаггүй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн банкны үйлчилгээг яаж авах вэ?

Тухайн банкны хэрэглэгчээр бүртгүүлсэн бол банкныхаа лавлах үйлчилгээний устанд холбогдож цахим банк хэрэглэх заавар зөвлөгөө авах боломжтой.

Гадаад төлбөр тооцоог яаж  хийх вэ?

-Гадаад төлбөр тооцоог банкууд өөрсдийн системээр дамжуулдаг учраас үүнтэй холбоотой асуудлаар банкиндаа хандаж, тодруулга мэдээлэл авч гадаад гүйлгээг хийх боломжтой.

-Онлайнаар зээл олгох уу?

-Зарим хэлбэрийн зээлүүдийг цахимаар авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг  харилцагч банкиндаа хандаж, тодруулга авах боломжтой.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж