МАН Тавантолгой төслийг эрчимжүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.03.05-нд нийтлэгдсэн

МАН Тавантолгой төслийг эрчимжүүлэх үү?

Намрын чуулган завсарлаж, Төрийн ордон эл хуль байгаа ч улс төрийн намуудад үйл явдал буцалж байна. Сонгууль ойртож байгааг ч хэлэх үү, ер нь бол УИХ-ын сонгуульд амжилттай оролцвол юу хийх вэ гэдгээ эхнээсээ ард түмэнд мэдэгдээд эхэллээ.

МАН-ын дарга М.Энхболд өнгөрч буй долоо хоногт Тавантолгой, Оюутолгой төслийг эрчимжүүлэхээ мэдэгдсэн нь улстөрийнхөн төдийгүй бизнесийнхний анхаарлыг татаад байна.

Тус намын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг нь Оюутолгой, Тавантолгой байх бололтой. Энэ тухай тэрээр “Улс орондоо улс төр, засаглалын тогтвортой байдлыг хангаж, Монгол улсын гадаад бодлогыг эдийн засгийн агуулгаар баяжуулах замаар, гадаадын шууд хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авах бодлого хэрэгжүүлнэ. МАН гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ үндэсний хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжиж бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгаж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес эрхэлдэг явдлыг таслан зогсооно. Бид гацаанд ороод байгаа стратегийн ач холбогдолтой,томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Төмөр зам, эрчим хүчний төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, эхлүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллана” гэжээ.

Энэ хоёр төсөл амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эдийн засаг сэргэх боломж бий. Гэвч

Тавантолгой төслийг гардаж байсан Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол Улс Тавантолгойн гэрээ байгуулах моментоо алдсан учраас хувь заяа нь нэг хэсэгтээ хойш тавигдахаас аргагүй болсон” гэдгээ мэдэгдээд буй. Мөн түүнийг МАН-ын даргын Тавантолгой төслийг эрчимжүүлэх мэдэгдлийг нь талархан хүлээн авсныг нь Ардчилсан намын зарим гишүүн ууртай хүлээн авч, “Нэртэйгээр нь МАН-д орооч М.Энхсайхан сайдаа” гэх үгийг ч чулуудаад амжжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж