Ким Чен Ун цөмийн зэвсгийг хэзээ ч хэрэглэхэд бэлэн байх тушаал өгөв

Хуучирсан мэдээ: 2016.03.05-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун цөмийн зэвсгийг хэзээ ч хэрэглэхэд бэлэн байх тушаал өгөв

Ким Чен Ун (төвд нь)

Фото: KCNA / Reuters

 

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун цөмийн зэвсгийг хэрэглэхэд цаг ямагт бэлэн байх тушаалыг өнгөрсөн баасан гаригт  цэргийнхэндээ өгчээ. Урдчилсан цохилт өгөхөд өөрсдийн цэргийн номнолоо эргэн харна гэж  тэр  мэдэгдсэн байв.

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гуравдугаар сарын 2-нд  Хойд Солонгосын эсрэг хүчтэй хариу арга хэмжээ авахыг дэмжжээ.

 

Пхеньян 2016 оны нэгдүгээр сард устөрөгчийн бөмбөг туршсан, хоёрдугаар сард пуужин хөөргөсөн учир БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээг авсан юм. АНУ шинэ нэг талын хоригоо Хойд Солонгост хоёрдугаар сарын 18-нд авсан байлаа. Удалгүй Аюулгүйн зөвлөлийн санал хураалтын дараа тэр хоригоо АНУ шинэчилсэн байв. Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд Пак Ен Сик хоригт нэмэгдсэн ба Төрийн департаментын хоригт нь БНАСАУ-ын Атомын эрчим хүчний яам, цэргийн академи, хэд хэдэн байгууллагууд  хувь хүн оржээ.

Тив алгасан нисэх баллистик  пуужинг хоёрдугаар сарын  7-нд хөөргөн дэлхий  орчмын тойрог  замд Kwangmyongsong-4 ("Хурц од-4») гэсэн нэртэй дэлхийг ажиглах хиймэл дагуулыг оруулсан юм. Дэлхийн хамтын нийгэмлэг тэр пуужин хөөргөлтийг Хойд Солонгос баллистик пуужин хөөргөхийг хориглосон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн гэж үзэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж