Бен Аффлек хүүгийнхээ төрсөн өдөр Бэтмэн болов

Хуучирсан мэдээ: 2016.03.05-нд нийтлэгдсэн

Бен Аффлек хүүгийнхээ төрсөн өдөр Бэтмэн болов

Холливуудын сайхан хос гэгдэж байсан жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нар хоёр тийш болсон ч хүүхдүүдийнхээ сайн аав, ээж хэвээр үлдэхээр тохиролцжээ. Бен Аффлек саяхан хүүгийнхээ дөрвөн нас хүрсний төрсөн өдрийн баярт Бэтмэн болж очсон нь хүүгийн төрсөн өдрийн супер бэлэг байсан гэнэ.

Хосуудын салсан шалтгаан нь Бен Аффлек хүүхэд асрагчтайгаа учир ургуулснаас болсон гэж шар хэвлэлээр бичсэн ч Женнифер Гарнер хүүхэд асрагч үүнд ямар ч хамаагүй гэж ярьсан байна.

Оскарын наадмын дараа Женнифер Гарнер “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бен миний амьдралын цорын ганц хайр. Тэр миний зүрхийг шархлуулсан” гэсэн юм.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж