ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар тайлбар хэлжээ. Түүний үг хэлж буй бичлэгийг "RT in Russian" Youtube сувагт нийтэлсэн юм.
Сергей Лавров Москва Америкийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден ялсан хэмээн таамаглаж буй тул баяр хүргэхээс татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. Москвагийн төлөөлөгч "Хэрэв хэн нэгэн уламжлал ёсоор, ийм үндэслэлээр сонгуульд яллаа гэж үзэн баяр хүргэдэг бол бид юу ч хийж чадахгүй, бид өөр арга барилтай" гэж хэлжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд “Хэрэв та АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдлийг сонссон бол Төрийн департамент Америкийн сонгуулийг хууль ёсны гэж хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна. Помпео санал тоолох ажил дуусахыг хүлээхийг уриалж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Оросын сайд АНУ-ын сонгуулийн системийг “Хамгийн эртний тогтолцооны нэг” гэж нэрлэсэн байна.
Эх сурвалж: RT
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ