Дэлхийн топ гурван тэмцээний нэг болох “Miss Eart-2020” тэмцээнд Монголын мисс Б.Баттогтох эх орноо төлөөлөн оролцож байна. Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний финалын шалгаруулалт арваннэгдүгээр сарын 29-нд Филиппин улсад болох юм. Мисс Б.Баттогтох одоогийн байдлаар усны хувцасны төрөлд тэргүүлж байгаа ажээ.
Цар тахалтай холбоотойгоор энэ жилийн тэмцээнийг онлайнаар зохион байгуулж байгаа учраас мэргэжлийн 14 видео танилцуулга хийх шалгууртай юм байна. Тэрбээр одоо Итали улсад амьдарч байгаа бөгөөд тогооч мэргэжлээр сургуульд суралцаж, төгсчээ. Түүний хувьд Ромын сайн зурагчин, дизайнер, нүүр будалт, үсчин гэх мэт чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн гэдгээ хэлж байв.
Англи, хятад, итали хэлтэй мисс бүсгүй өмнө нь “Miss grand international”, “Мiss supranational”, “Miss model of the world” гэх мэт тэмцээнүүдэд эх орноо төлөөлж, амжилттай оролцож байжээ. Монголынхоо нэр хүндийг олон улсад гаргаж буй Мисс Б.Баттогтохыг дэмжихийг хүсвэл:
- “Miss Earth-2020” хуудсыг лайк дарж дагасан байх
- “Miss Earth-2020” болон “Miss Earth Mongolia” хуудсан дээр тавигдсан Монголынхоо мисстэй холбоотой зураг, бичлэг бүрийг лайк дарж шайрлэх бас коммэнт дээр #WeLoveMongolia #WeSupportMongolia #MissEarthMongolia2020 гэж бичих юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ