Зика вирус ургийн гажигт нөлөөлдгийг тогтоов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зика вирус ургийн гажигт нөлөөлдгийг тогтоов

Хуучирсан мэдээ: 2016.03.05-нд нийтлэгдсэн

Зика вирус ургийн гажигт нөлөөлдгийг тогтоов

 

Эрдэмтэд Зика вирус нь төрөлхийн тархины гажиг, ялангуяа хүүхэд жижигхэн толгойтой төрөх эмгэгийн шалтгаан эсэхийг судалж байна.

 

Энэ ойлголтыг дахин нотолсон хоёр томоохон судалгааны ажил анагаах ухааны сэтгүүлд саяхан нийтлэгдсэн байна.  Лабораторид хүний эсийг гаргаж авахаар ажиллаж буй эрдэмтэд Зика вирус ургийн гажигт хэрхэн нөлөөлдгийг тогтоосон талаар “Cell Stem Cell” сэтгүүлд бичжээ.

 

Эрдэмтэд Зика вирус тархины хамгийн гадна талын хальсан дах эсүүдээс сонгон халдварлаж, эс хуваагдан, шинэ эсийг бий болгохгүй болгож, бүр эсийг үхүүлдэг болохыг тогтоожээ.

 

Гэвч нэг эрдэмтэн энэ нээлт нь Зика вирус, тархины гажиг хоёр шууд холбоотой гэж үзэхэд хангалтгүй гэж үзэж байгаа аж. “Тархины гадна талын бүрхүүл хальсыг бүрдүүлж буй эсүүд нь Зика вируст өртөмтгий учраас эсийн өсөлт зогсох шалтгаан болж байгаа юм” гэж туршилтыг явуулсан эрдэмтдийн нэг Гуо Ли Мин ярьсан байна.

 

Зика вирус хамгийн их тархсан Бразилийн 88 жирэмсэн эхэд явуулсан өөр нэг судалгаа Английн анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

 

Судалгааны дүнгээр жирэмсний үеийн Зика вирусын халдвар нь ураг амьгүй төрөх, эхсийн хомсдол, ургийн өсөлт зогсох, төв мэдрэлийн системийн эмгэг зэрэг маш хортой үр дагавар дагуулдаг нь тогтоогджээ.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Утаа урагт нөлөөлдөг 2016-03-05 122.201.24.177

Улаанбаатарын агаарын бохир-утаа угаар урагт нөлөөлж мэдрэлийн гажигтай хүүхэд төрөхөд хүргэж байгааг эмч эрдэмтэд анхааруулаад байгаа билээ.Зика вирус бас адилхан урагт нөлөөлдөг юм байна. утаа зика вирус 2 хавсарвал бүр ч аюултай болох юм байна даа.ухаалаг төрөөс урьдчилан сэргийлэх утаагаа арилгах

Utaa shig uragt muu yum bna 2016-03-05 122.201.24.177

Utaanbaatariin utaa ugaartai adilhan uragt muu nuleetei yum baina daa!

зочин 2016-03-05 202.21.118.98

дэлхийн хүн амийн өсөлтийн хязгаарлах бодлогийн хүрээнд бүтээгдсэн вирусийн шинэ төрөлүүдийн нэг хэсэг гэж ойлгож байна.

Зочин 2016-03-05 137.186.121.166

ЗИКА бол ГАЖИГ ГЭСЭН ҮГ. З.ЭНХБОЛД ТОЖЕ ГАЖИГ

Зочин 2016-03-05 122.201.31.242

харин эндээс эсийн хөгжилтыг зогсоож үхүүлэж байгаа хэсгийг судлан хорт хавдрын эсээр хооллох вирус гаргаж авах аав хүү ээжийн охин монголоос төрөх болтугай. сөрөг хүмүүст эх орон чинь муухай санагдаад байвал төрүүлэж өсгөсөн эхдээ гомд. чамайг зовоох гэж гаргасан түүний буруу

Зочин 2016-03-05 122.201.26.231

Зика Энхболдоос болгоомжлогтун.

Зочин 2016-03-05 122.201.26.231

Зика Энхболд бол АНын дарга. Зика Энхболд. Зика Энхболд