ОХУ-д өнгөрсөн хоногт Covid-19-ийн 21983 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад халдвар анх бүртгэгдсэнээс хойш нийт 1880551 хүн цар тахлаар халдварлажээ. Энэхүү мэдээллийг Covid-19-тэй тэмцэх шуурхай штабын мэдээлэл нотолж буй юм.
Өнгөрсөн хоногт хойд хөршид 18,735 хүн эмнэлгээс гарсан байна. Халдвар тархсанаас хойш ОХУ-д нийт 1,406,903 эдгэрчээ. Мөн Covid-19 цар тахлаар өчигдөр 411 хүн нас барсан бөгөөд цар тахлын аюултай нүүр тулснаас хойш 32443 хүн тус халдварын улмаас хорвоогоос буцсан байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-д Covid-19-ийн 21608 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Өмнө нь ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова Covid-19 цар тахал тус улсын 35 бүс нутагт тархсан талаар мэдэгдэж байв. “Роспотребнадзор”-ын Тархвар судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Александр Горелов “Хүн амын гуравны нэг нь халдвараас хамгаалж, дархлаажуулалтад хамрагдсанаар Covid-19-ийн тархалтын түвшин буурч эхэлнэ” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: RT
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ