“Сүү” ХК СХД-ийн 2500 албан хаагчдад дархлаа дэмжих аарц бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

“Сүү” ХК СХД-ийн 2500 албан хаагчдад дархлаа дэмжих аарц бэлэглэлээ

Уламжлалт хүнсээр дархлаагаа дэмжье

Бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх, мөн эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй Сонгинохайрхан дүүргийн 2500 орчим төрийн албан хаагчдад “Сүү” ХК дархлаа дэмжих уламжлалт хүнс-аарц хандивлалаа.

“Сүү” ХК-ийн шар сүүг нь шүүсэн 1 кг аарцыг баяжуулан чанахад 5 литр болох ба ард олныг халдвараас сэргийлэхийн төлөө 24 цагийн турш тасралтгүй ажиллаж буй СХД-ийн “Цагдаагийн газар”, “Онцгой байдлын хэлтэс”, “Тамгын газар”, “Эрүүл мэндийн төв”, “Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг”, “Тээвэрлэлт үйлчилгээний төв”, “Тохижилт үйлчилгээний компани”-ийн ажилтнуудын дархлааг дэмжихэд бага ч болов хувь нэмэр оруулах зорилготойгоор талархлаа илэрхийлэн, бэлэглэлээ.

“Сүү” ХК-ийн нийт хамт олны зүгээс дараах хоёр уриалгыг дэвшүүлж байна.

  • Нийт ард иргэдэд “Уламжлалт хүнсээр дархлаагаа дэмжье” хэмээн уриалж байна.
  • Мөн үндэсний хүнс үйлдвэрлэгчдийг онцгой нөхцөлд ажиллаж буй ажилтнууд, албан хаагчдын дархлааг дэмжих, эрүүл мэндийг хамгаалахад сэтгэлийн хандив өргөхийг “Сүү” ХК-ийн нийт хамт олны зүгээс “Хамтдаа хамгаалъя” хэмээн уриалж буйг хүлээн авна уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж