Тони Кроос: Хөлбөмбөгчид FIFA, UEFA-ийн утсан хүүхэлдэй болж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Тони Кроос: Хөлбөмбөгчид FIFA, UEFA-ийн утсан хүүхэлдэй болж байна

Тони Кроос: Хөлбөмбөгчид FIFA, UEFA-ийн утсан хүүхэлдэй болж байна

Германы хөлбөмбөгийн шигшээ болон Реал Мадрид багийн хагас хамгаалагч Тони Кроос нэгэн подкастын зочноор оролцох үеэрээ FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбоог шүүмжилжээ.

Тэрбээр "Хөлбөмбөгчид бид тэмцээнд уригдсан нэртэй FIFA болон UEFA-ийн утсан хүүхэлдэйнүүд болж байна. Эдгээр холбоод шахуу хуваарьтай тэмцээн зохион байгуулж, тамирчдад амрах боломж олголгүй, тэдний эрүүл мэндийг үгүй хийн, зөвхөн мөнгө олохыг зорьж байна" хэмээжээ.

Цар тахлын улмаас хөлбөмбөгийн лигүүд завсарлаж, санхүүгийн хямралд өртсөн. Энэхүү хямралаа нөхөхийн тулд лигүүд шинэ улирлаа яаралтай эхлүүлж, шахуу хуваарийн дагуу багуудын тоглолтуудыг зохион байгуулж байна. Гэвч шахуу хуваарь нь тамирчдад сэргэх хугацаа өгөлгүй, хэтэрхий их ядрааж, бэртэл гэмтэл авах шалтгаан нь болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Мөн Тони Кроос Пьер-Эмерик Обамеянг болон Антуан Гризманн нарын гоолын баярыг шүүмжилсэн аж. Тэрбээр "Би тэднийг үйлдлийг үнэхээр тэнэг гэж тодорхойлмоор байна. Хамгийн муугаар бодоход тамирчид талбайд гарахдаа оймсондоо ямар нэгэн эд зүйл нууж чадаж байна шүү дээ. Обамеянг нэг удаа оймсноосоо маск гаргаж ирээд өмсч байсныг санаж байна. Тэр үйлдэл нь надад үнэхээр таалагдаагүй. Энийг залуу хүүхдүүдэд сайн үлгэр дуурайлал болно гэж бодохгүй байна. Ямар ч мэдрэмжгүй үйлдэл" хэмээжээ.

Харин тэрбээр Испанид тэр дундаа Реал Мадрид багт зодог тайлах уу? гэсэн асуултанд хариулахдаа "Би үргэлж Герман руу буцаж явах талаар боддог. Учир нь тэнд миний гэр бүл, эх орон минь бий. Гэхдээ би Мадрид хотод амьдарч, Реал Мадрид багт тоглож буйдаа жаргалтай байна. Надад хэд хэдэн багаас санал ирсэн. Гэхдээ одоогоор би Реал Мадрид багт тамирчны замналаа өндөрлүүлэх бодолтой байна" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж