Өмдөө өмсүүлэхээр 911 дууджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.05-нд нийтлэгдсэн

Өмдөө өмсүүлэхээр 911 дууджээ

 

АНУ-ын Өмнөд Каролина мужийн Грийнвилл хотын иргэн хоёр настай охин хувцсаа өөрөө өмсч чадахгүй болохоор нь 911 дууджээ.

 

Хоёр настай хүүхдийн дуудлагыг хүлээн авсан оффицер болсон явдлын талаар Фейсбүүк хуудсандаа ингэж бичжээ.

 

“911 руу залгасан хоёр настай охинд туслахаар гэрт нь очсон. Аав ээж хоёр нь энэ тухай мэдээгүй. Гэрт нь очиход охин өмдөө татаж чадахгүй хаалган дээр зогсч байв. Би шатан дээр сууж байгаад өмдийг нь татаж өгсөн.  Хоёр настай хүүхэд 911 руу залгахыг мэдэж байна гэж хэн төсөөлөх билээ” гэжээ.

 

Охин 911 рүү залгаж “хэрэг тарьсныг” аав ээж нь ажил дээрээ сонсчээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж