Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2020.11.13/ дахин хуралдаж байна. Өнгөрөгч Лхагва гаригаас хойш хоёр ч удаа хуралдан, уриалга гаргасан ҮАБЗ-ийн гишүүд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл байна.
Хамгийн сүүлийн ЭМЯ-ны өгсөн мэдээллээр ачаа тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа болсон. Мөн Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрч голомтын бүсэд ажиллаж байсан хоёр эмчээс халдвар илэрсэн.
Ингэснээр нийт батлагдсан 412 тохиолдлын 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд, 12 нь хүндэвтэр, 76 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт тандалтад байгаа юм.
Бид ҮАБЗ-өөс гарсан мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Холбоотой мэдээ