Теле хичээлийг МҮОНРТ-ийн дөрвөн сувгаар давтан үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Теле хичээлийг МҮОНРТ-ийн дөрвөн сувгаар давтан үзүүлнэ

Теле хичээлийг МҮОНРТ-ийн дөрвөн сувгаар давтан үзүүлнэ

Улсын онцгой комиссын арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон. Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлсэн.

Теле хичээл зөвхөн хөл хорионы хугацаанд цацагдах бөгөөд 14.00 цагаас сургуулийн өмнөх боловсрол, бага анги, 15.00 цагаас дунд анги, 16.00 цагаас ахлах ангийн хичээлүүд хуваарьт телевизүүдээр гарна. Хичээлийн хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яам албан ёсны пэйжид оруулж байна.

Мөн МҮОНТ “MNB”-ийн нэгдүгээр суваг, “MNB” Монголын мэдээ, “MNB” Спорт, “MNB” Гэр бүл сувгуудаараа теле хичээлийг ажлын өдрүүдэд гаргаж байна. Ингэхдээ бусад телевизээр гарсан хичээлийг нэг хоногийн дараа давтан үзүүлэх юм. Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригийн хичээлийг дараах хуваариар нөхөн үзээрэй. Теле хичээлийг дараах хуваариар гаргаж байна. Үүнд:

  • Сургуулийн өмнөх боловсрол (Цэцэрлэг) NTV телевиз
  • Нэгдүгээр анги “25 дугаар суваг” телевиз
  • Хоёрдугаар анги “C1” телевиз
  • Гуравдугаар анги “Эх орон” телевиз
  • Дөрөвдүгээр анги “UBS” телевиз
  • Тавдугаар анги “ETV” телевиз
  • Зургадугаар анги “TV5” телевиз
  • Долдугаар анги “Боловсрол” телевиз
  • Наймдугаар анги “TV8” телевиз
  • Есдүгээр анги “TV9” телевиз
  • Аравдугаар анги “SBN” телевиз
  • Арваннэгдүгээр анги “Eagle” телевиз
  • Арванхоёрдугаар анги “Монгол HD” телевиз
  • ЭЕШ-ын бэлтгэл “ТМ” телевиз
  • Тусгай хэрэгцээт боловсрол “Сүлд” телевиз, “VTV” телевиз
  • Насан туршийн боловсрол “STAR” телевиз

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж